Эерэг хүрээлэл
1,000 оюутныг 200 багт нэгтгэн хамтын ажиллагааны сүлжээ үүсгэнэ.
Нэгдэх →01 / ТӨСЛИЙН ТУХАЙ
GreenFlag бол өөрийгөө хөгжүүлж, эрүүл хүрээлэл бүрдүүлэн, нийгэмдээ бодит хувь нэмэр оруулах хүсэлтэй оюутнуудын төсөл.
Багийн сорилт, сайн дурын ажил, сургалт, бичил төслөөр дамжуулан манлайлал, хамтын ажиллагаа, эрүүл дадлаа хөгжүүлнэ. Нийгэмд тулгамдаж буй асуудалд судалгаанд суурилсан шийдэл санал болгож, төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцана.
БИДНИЙ ЗОРИЛГО
1,000 оюутныг 200 багт нэгтгэн хамтын ажиллагааны сүлжээ үүсгэнэ.
Манлайлал, сэтгэцийн эрүүл мэнд, эрүүл дадал, технологи ба хиймэл оюуны сургалт.
Судалгаанд суурилсан бичил төсөл боловсруулж, 5-аас доошгүй төслийг хэрэгжүүлэх зорилготой.
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
Их, дээд сургуулийн оюутан залуус. Төсөл үндэсний хэмжээнд 1,000 оюутныг 200 багт нэгтгэх зорилготой.
Нээлт 2026 оны 11 дүгээр сарын 18-нд Төрийн ордонд болно. Удирдамжийн үе шатны хуваарийн дагуу хаалт 2027 оны 4 дүгээр сарын 1-нд төлөвлөгдсөн.
Хоёр тусдаа маягттай. Төсөлд оролцох бол “Төсөлд бүртгүүлэх”, бичил төслийн санаагаа өгөх бол “Төслийн санаа илгээх” товчийг сонгоно.