GreenFlagНэгдэх →

01 / ТӨСЛИЙН ТУХАЙ

GreenFlag төсөл
юу хийх вэ?

GreenFlag бол өөрийгөө хөгжүүлж, эрүүл хүрээлэл бүрдүүлэн, нийгэмдээ бодит хувь нэмэр оруулах хүсэлтэй оюутнуудын төсөл.

Багийн сорилт, сайн дурын ажил, сургалт, бичил төслөөр дамжуулан манлайлал, хамтын ажиллагаа, эрүүл дадлаа хөгжүүлнэ. Нийгэмд тулгамдаж буй асуудалд судалгаанд суурилсан шийдэл санал болгож, төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцана.

МанлайлалЭрүүл дадалБагийн ажиллагааБичил төсөл

БИДНИЙ ЗОРИЛГО

Хүрээллээ эерэгээр цэнэглэ.

01

Эерэг хүрээлэл

1,000 оюутныг 200 багт нэгтгэн хамтын ажиллагааны сүлжээ үүсгэнэ.

02

Өөрийн хөгжил

Манлайлал, сэтгэцийн эрүүл мэнд, эрүүл дадал, технологи ба хиймэл оюуны сургалт.

03

Бодит шийдэл

Судалгаанд суурилсан бичил төсөл боловсруулж, 5-аас доошгүй төслийг хэрэгжүүлэх зорилготой.

Багтайгаа нэгдэх →

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

Мэдэхэд хэрэгтэй.

Хэн оролцох боломжтой вэ?

Их, дээд сургуулийн оюутан залуус. Төсөл үндэсний хэмжээнд 1,000 оюутныг 200 багт нэгтгэх зорилготой.

Төсөл хэзээ эхэлж, хэзээ дуусах вэ?

Нээлт 2026 оны 11 дүгээр сарын 18-нд Төрийн ордонд болно. Удирдамжийн үе шатны хуваарийн дагуу хаалт 2027 оны 4 дүгээр сарын 1-нд төлөвлөгдсөн.

Төслийн санаа илгээх нь бүртгэл мөн үү?

Хоёр тусдаа маягттай. Төсөлд оролцох бол “Төсөлд бүртгүүлэх”, бичил төслийн санаагаа өгөх бол “Төслийн санаа илгээх” товчийг сонгоно.